Нууцлалын бодлого
Энэхүү Нууцлалын бодлого нь Бонус ХХК-аас боловсруулсан Neo App нэртэй гар утасны аппликейшнийг ашиглах үед хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалж, хуваалцдаг талаар мэдээлэл өгнө.
Neo App нь зээл, төлбөр тооцоо, чат болон бусад нэмэлт санхүүгийн үйлчилгээг багтаасан олон талт супер аппликейшн юм.
1. Цуглуулж болох мэдээлэл
1.1 Хувийн мэдээлэл:
- Овог, нэр
- Регистрийн дугаар
- Утасны дугаар, и-мэйл хаяг
- Байршлын мэдээлэл (GPS зөвшөөрсөн тохиолдолд)
- Царай таних, хурууны хээ зэрэг биометр мэдээлэл (eKYC зорилгоор)
- Банкны дансны дугаар, төлбөрийн картын мэдээлэл
1.2 Апп ашиглалтын мэдээлэл:
- Төхөөрөмжийн мэдээлэл (төрөл, үйлдлийн систем)
- IP хаяг, төхөөрөмжийн ID
- Апп ашиглалтын лог, хэрэглээний хандалт
1.3 Харилцааны мэдээлэл:
- Апп доторх чат бичвэр
- Хэрэглэгчийн санал хүсэлт, үйлчилгээний түүх
2. Мэдээллийг ашиглах зорилго
- Апп-ын үндсэн үйлчилгээг үзүүлэх (зээл, гүйлгээ, чат гэх мэт)
- Хэрэглэгчийг бүртгэх, таних, нэвтрэх эрхийг баталгаажуулах
- Аюулгүй байдал, залилангийн эсрэг шалгалт хийх
- Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлага сайжруулах
- Хууль ёсны шаардлагад нийцүүлэх
3. Мэдээлэл дамжуулалт ба гуравдагч этгээд
- Төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч болон санхүүгийн түнш байгууллагууд
- Хуулийн байгууллагын шаардлагын дагуу
- Хэрэглэгчийн зөвшөөрлөөр
Бид таны мэдээллийг аливаа зорилгоор худалдахгүй.
4. Мэдээллийг хадгалах ба хамгаалах
- Мэдээллийг дамжуулах явцад шифрлэлт (SSL) ашиглана
- Сервер болон өгөгдлийн санд нэвтрэх эрх хязгаарлагдмал байна
- Дотоод хяналтын бодлого, журмууд мөрдөгдөнө
5. Хүүхдийн мэдээлэл
Neo App нь 16 нас хүрээгүй хэрэглэгчдэд зориулагдаагүй бөгөөд бид тэднээс хувийн мэдээлэл санаатайгаар цуглуулахгүй.
6. Хэрэглэгчийн эрх
- Өөрийн хувийн мэдээллийг хянах, засах, устгуулах хүсэлт гаргах
- Мэдээлэл ашиглах зөвшөөрлөө цуцлах
- Мэдээлэл хамгаалалттай холбоотой гомдол гаргах
7. Зээлийн нөхцөл
- Зээлийн дүн: 50,000 төгрөг–200,000 төгрөг
- Зээлийн эргэн төлөлт: Таны сонголтоор буюу 3, 4, 5, 6 сар
- Мөн та ямар ч хугацаатай зээл авсан тухайн зээлээ 3 /гурав/ удаа сунгах эрхтэй.
- Хүү:Сарын 2,5%-3,0% (Зээлдэгчийн зэрэглэлээс хамаарч тогтооно.)
8. Нууцлалын бодлогын шинэчлэл
Энэхүү бодлогыг бид цаг үеийн нөхцөл, хууль эрх зүйн өөрчлөлтөд нийцүүлэн шинэчилж болно. Шинэчлэл хийсэн тохиолдолд хэрэглэгчдэд мэдэгдэнэ.